GIRIN
Ултерапи Прайм

 Бодит хугацааны нарийвчлалтай, 

 мэс заслын бус арьс татах эмчилгээ

 _________________________________________________________________________________________


 Мэс засалгүй, хэтрүүлэггүйгээр таны төрөлхийн 

 нүүрний хэлбэрийг тодруулах, зөвхөн танд 

 зориулсан арьс татах эмчилгээ.

 

Ултерапи гэж юу вэ?


Ултерапи нь арьсны гүнд төвлөрсөн хэт авианы энергийг хүргэж, коллагеныг идэвхжүүлэх замаар эрүүний шугам, хацар, хамар-амны нугалаас зэрэг хэсгүүдийг өргөж, чангалахад тусалдаг мэс заслын бус арьс татах эмчилгээ юм.
ГИРИН эмнэлэгт арьсыг бодит хугацаанд шинжилсний үндсэн дээр, арьс таталтын үр дүн хамгийн тод харагдах хэсгүүдийг онилж, хувь хүнд тохирсон эмчилгээг хийдэг.

Ултерапи хэрхэн үйлчилдэг вэ?


Ултерапи нь арьсны гүн давхарга болох SMAS (булчингийн өнгөн хальс) давхаргад төвлөрсөн хэт авианы энергийг хүргэж, коллагены боловсруулалтыг дэмждэг.


Энэ нь дараах үр дүнг үзүүлнэ:


• Унжсан арьсыг татах

• Нүүрний хэлбэр, зураглалыг засах

• Мэс засалгүйгээр суларсан хэсгүүдийг чангалах


Коллаген нөхөн төлжихийн хэрээр цаг хугацааны явцад үр дүн нь аажмаар илэрнэ.

Ултерапи эмчилгээг хэнд зөвлөх вэ?


Дараах шинж тэмдгүүд анзаарагдаж эхэлсэн үед нэн тохиромжтой:

Эрүүний шугам унжих

(Унжсан хацар)


Нүүрний доод хэсгийн хэлбэрийг гаргаж, чангалахад тусална.

Хамар-амны нугалаас (Инээмсэглэлийн үрчлээ)


Шууд бусаар арьс татах нөлөө үзүүлж, гүн үрчлээний харагдах байдлыг багасгана.

Нүүрний тэгш бус байдал (Эрүүний хэлбэр алдагдах)


Шууд бусаар арьс татах нөлөө үзүүлж, гүн үрчлээний харагдах байдлыг багасгана.

Зузаан эсвэл унжсан хацар


Нүүрний дунд хэсгийг татсанаар илүү цэгцтэй, шинэлэг төрхийг бий болгоно.

Арьсны хөнгөнөөс дунд зэргийн сулрал


Мэс засал хийлгэхэд бэлэн биш байгаа 

үйлчлүүлэгчдэд тохиромжтой.

Ултерапи хэрхэн үйлчилдэг вэ?


Ултерапи эмчилгээ нь арьсны гүн давхарга болох SMAS (булчингийн өнгөн хальс) хүртэл төвлөрсөн хэт авианы энергийг хүргэж, коллагены нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг. Ингэснээр мэс заслын бус аргаар эрүүний шугам, хацар, хамар-амны нугалаас зэрэг суларсан хэсгүүдийг өргөж, чангалахад тусална.


ГИРИН эмнэлэгт энергийг нүүрний бүх хэсэгт ижил түвшинд механикаар хүргэхийн оронд, бодит хугацааны дэлгэцийн хяналтын тусламжтайгаар шаардлагатай цэгүүдэд маш нарийвчлалтайгаар чиглүүлдэг.


Коллаген шинээр боловсрохын хэрээр цаг хугацааны явцад үр дүн нь аажмаар, улам тод илэрнэ.


Хэтрүүлэггүй, 

төрөлхийн мэт арьс татах шийдэл

Ултерапи эмчилгээний дараа хүмүүсийн хамгийн их санаа зовдог зүйл бол нүүрний өөхөн давхарга хайлах эсвэл нүүр хэтэрхий эцэж туранхай харагдахаас эмээх явдал.

ГИРИН эмнэлэгт эмчилгээг маш нарийн төлөвлөдөг:

Энергийг нүүрний бүх хэсэгт механикаар ижил хүргэдэггүй

Төрөлхийн дүүрэн, булбарай хэсгүүдийг хэвээр нь хадгална

Зөвхөн арьсны бүтэц, тулгуур шаардлагатай хэсгүүдэд таталтыг төвлөрүүлнэ

Бидний зорилго бол шаардлагагүй хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нүүрний хэлбэрийг төрөлхийн мэт цэгцтэй болгох явдал юм.

Тийм учраас зөвхөн төхөөрөмж сайн байхаас гадна,

эмчилгээг хэрхэн төлөвлөх нь хамгийн чухал байдаг.

Deep-See™
Технологи


Арьсны давхаргыг бодит хугацаанд дэлгэцээр харж, SMAS давхаргыг маш нарийвчлалтайгаар онилно.

Шууд хяналт


Арьс таталтын үр дүн хамгийн тод харагдах хэсгүүдийг нэн тэргүүнд тодорхойлно.

Хиймэл оюунд суурилсан арьсны шинжилгээ

Эмчилгээний төлөвлөгөө бүрийг таны арьсны зузаан, уян хатан чанар болон нүүрний бүтцэд тулгуурлан гаргана.

Бүрэн ил тод байдал


Эмчилгээний явцад орох шотны (shot) тоо болон энергийг хаагуур хэрхэн хуваарилах зургийг үйлчлүүлэгчид тодорхой тайлбарлаж өгнө.

Яагаад эмнэлэг бүрт Ултерапи эмчилгээний үр дүн өөр өөр байдаг вэ?


Ултерапи нь эмчийн ур чадвар, техникээс маш их хамаардаг эмчилгээ юм.
Ихэнх эмнэлгүүдэд арьсны давхаргыг нарийн онилж чадалгүйгээр эмчилгээ хийдэг тул үр дүн нь харилцан адилгүй, тогтворгүй байх эрсдэлтэй байдаг.

ГИРИН эмнэлэг нь
өөр түвшинд, илүү нарийвчлалтайгаар хийдэг.


100% Баталгаат Оригинал Хошуу
Үйлчлүүлэгчийн нүдэн дээр шууд баталгаажуулна



Үйлчлүүлэгч бүрт зөвхөн шинэ хошуу ашигладаг. Эмчилгээний өмнө хайрцгийг нь шууд задалж, баталгаажуулдаг бөгөөд хуучин хошууг дахин ашиглах эсвэл дахин боловсруулах тохиолдол огт байхгүй.

Энэ нь энергийг арьсанд жигд, аюулгүй хүргэж, хамгийн найдвартай үр дүнг үзүүлэх үндэс болдог.


Ултерапи арьс татах эмчилгээний давуу талууд


✓ Мэс заслын бус арга тул өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй (эдгэрэх хугацаа шаардахгүй)


✓ Унжсан арьсыг өргөж, хуучин хэвэнд нь оруулж чангална


✓ Үрчлээг тэнийлгэж, арьсны бүтцийг сайжруулах


✓ Коллагены байгалийн нөхөн төлжилтийг эрчимтэй дэмжинэ


✓ Урт хугацааны үр дүн (1 жил хүртэл хугацаанд хадгалагдана)


✓ Клиникийн туршилтаар батлагдсан, бүрэн аюулгүй эмчилгээ


Ултерапи эмчилгээг аль хэсгүүдэд хийх боломжтой вэ?


Эрүүний шугам



Давхар эрүү



Хацар



Хамар-амны нугалаас



Дух



Хүзүү


Эмчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл


• Хугацаа: 30–40 минут

• Мэдээ алдуулалт: Арьсан дээр түрхдэг мэдээ алдуулагч тос      (Хүсвэл мэдээ алдуулалтгүй хийх боломжтой)

• Эдгэрэлт: 1–2 долоо хоногийн турш үл ялиг хавдаж магадгүй

• Үр дүн: Эмчилгээ хийлгэснээс хойш 1 сарын дараанаас үр         дүн нь илэрч, цаг хугацааны явцад улам бүр сайжирна

• Үр дүн хадгалагдах хугацаа: 1 жил гаруй хугацаанд                     тогтвортой хадгалагдана

Гадаадын үйлчлүүлэгчдэд зориулсан цогц бөгөөд тав тухтай үйлчилгээ


7 хоногийн турш нээлттэй


Бид амралтын өдөр болон баяр ёслолын өдрүүдийг оролцуулан өдөр бүр ажилладаг.

Хүргэлтийн автобус (Shuttle)


Мёндун болон Хондэгээс ГИРИН Ганнам эмнэлэг хүртэл үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ.

Онгоцны буудлын трансфер


Таны аяллыг илүү тухтай байлгах үүднээс онгоцны буудлаас тосох болон хүргэж өгөх үйлчилгээг үзүүлдэг.

Монгол хэлний тусламж


Зөвлөгөө болон эмчилгээний дараах асуумжид хариулах Монгол хэлтэй ажилтан тогтмол ажиллана.

Байршлын давуу тал


Сөүл хотын Ганнам дүүрэгт байрладаг тул хотын аль ч хэсгээс ирэхэд маш хялбар.

Сөүл дэх таны эмчилгээг илүү хялбар, тухтай байлгаж, аяллын төлөвлөгөөнд тань ямар нэгэн дарамт болохооргүйгээр зохион байгуулахад тусална.