Гирин имплантгүй хамрын мэс засал

Гирин имплантгүй хамрын мэс засал гэдэг нь?

Хиймэл имплант ашиглахгүйгээр, хамрын хэлбэрт тохируулан мөгөөрс, дермис болон өөрийн эдийг хослуулж хийдэг арга юм. Гириний NO Silicone Technique технологийн ачаар имплантгүйгээр ч хамрын нурууг илүү тод, өндөр болгодог тул үрэвслийн талаар санаа зовох шаардлагагүй.

Үрэвсэл ZERO, Хүндрэл ZERO Гирин имплантгүй хамрын мэс засал

1

Мэс заслын өмнө

3D CT шинжилгээгээр хамрын доторх анатомийн бүтцийг нарийвчлан шинжилнэ.

2

Хамрын үзүүрийн мөгөөрс суулгалт

Хамрын үзүүрийн хүссэн өндөр, хэлбэрт тохируулан
өөрийн мөгөөрсийг ашиглан хамрын үзүүрийг өндөрлөнө.

3

Мөгөөрсөөр дүүргэх

Хамрын үзүүрт өөрийн мөгөөрс шилжүүлэн суулгасны дараа үүссэн зайг өөрийн мөгөөрсөөр жигд дүүргэнэ.

4

Тохиолдол бүрт тохирсон мэс засал
Шаардлагатай үед овгор хамрын засал, өөрийн дермис эсвэл хавирганы мөгөөрсөөр нэмэлт суулгалт хийнэ.

Гирин имплантгүй хамрын мэс заслын өөрийн эд авах хэсгүүд

Имплантгүй хамрын мэс засал нь тухайн хүний хамрын хэлбэр, онцлогт тохирсон өөрийн эдийг сонгон ашиглах боломжтой.

Чихний мөгөөрс

Уян хатан чанар сайтай, хэлбэржүүлэхэд тохиромжтой тул хамрын үзүүрийн хэлбэрийг илүү натурал харагдуулна.

Хамрын таславчийн мөгөөрс

Хамрын дотор байрладаг өөрийн мөгөөрс бөгөөд гадны биет мэт мэдрэмж багатай.

Өөрийн дермис (арьсны гүн давхарга)

Дермис нь арьсны уян хатан чанар, суналт даах чадвар зэрэг байгалийн шинж чанартай тул хамрын мэс засалд өргөн хэрэглэгддэг

Хавирганы мөгөөрс

Хавирганы төгсгөл хэсгээс авдаг өөрийн мөгөөрс тул авах боломжтой хэмжээ хангалттай бөгөөд биед нийцэмж сайтай.

Гирин өөрийн хавирганы 

мөгөөрсөөр хийх хамрын мэс засал

Ерөнхийдөө хавирганы мөгөөрс ашигласан хамрын мэс засалд мөгөөрс мурийх эрсдэл байдаг гэж үздэг ч Гирин гоо сайхны эмнэлэг нь өөрийн онцгой арга барил, туршлагад тулгуурлан  хүссэн хэлбэрийг илүү нарийн дизайн хийдэг.

Мэс заслын өмнө

Хамрын нурууны хэсэгт мэдээ алдуулах тариа тарьж шаардлагатай мөгөөрсний хэмжээг урьдчилан тооцоолно

Мөгөөрсний мөхлөг бэлтгэх

Авсан мөгөөрсийг буталж, хэт нарийн ширхэгтэй мөхлөг болгоно

Мөгөөрсний мөхлөг суулгах

Арьсны зузаан, хамрын хэлбэр зэрэг онцлогийг харгалзан мөгөөрсний мөхлөгийг тариур ашиглан нарийн суулгана

Мэс заслын дараа

Сорви бараг үлдэхгүй бөгөөд байгалийн мэт хэлбэртэй, удаан хадгалагдах үр дүн

Силикон суулгавал яагаад үрэвсэл үүсдэг вэ?

Силикон, Gore-Tex зэрэг хиймэл имплант ашигласан хамрын мэс засал нь бусад аргуудтай харьцуулахад үрэвсэл үүсэх эрсдэлтэйд тооцогддог. Үрэвсэл гэдэг нь мэс заслын улмаас эд гэмтэх эсвэл нян нэвтрэх үед бие махбодын хамгаалах урвал бөгөөд халуурах, өвдөх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болно. Хиймэл импланттай хамрын мэс заслын эдгээр сул талыг нөхсөн шинэ шийдэл нь имплантгүй хамрын мэс засал юм. Тиймээс имплантгүй хамрын мэс заслын гол давуу тал нь хиймэл имплантаас үүдэлтэй үрэвслийн эрсдэлийн талаарх санаа зовнилыг бууруулдаг явдал юм.           


Хиймэл импланттай хамрын мэс заслын дараа илэрч болзошгүй хүндрэлүүд

CASE 01

Арьс нимгэрсний улмаас имплантын хэлбэр гаднаас мэдэгдэх

CASE 02

Хамрын үзүүр дээш сөхөгдөн агшилтын өөрчлөлт үүсэх

CASE 03

Үрэвсэл үүсэх

CASE 04

Хамрын хэлбэр натурал бус харагдах









Үрэвсэл бага бас аюулгүй


Гирин арьс, гоо сайхны эмнэлгийн

Имплантгүй хамрын мэс засал







✔ Эд бүрэн тогтсоны дараа өөрийн арьс, эд мэт натурал болно 

✔ Хиймэл импланттай харьцуулахад үрэвслийн эрсдэл маш бага 

✔ Өөрийн эдийг ашигладаг тул үл нийцэх болон агших эрсдэл бага 

✔ Хиймэл имплант ашигладаггүй тул X-ray зураг дээр имплант харагдахгүй


Имплантгүй хамрын мэс заслын бодит кейсүүд


Гирин имплантгүй хамрын мэс засал нь зөвхөн намхан хамар төдийгүй дээш сөхөгдсөн хамар
бөөрөнхий, том үзүүртэй хамар зэрэг олон төрлийн хамрын хэлбэрт хийгддэг бөгөөд таны хүсэл, нүүрний онцлогт тохирсон үр дүнг бий болгоход чиглэдэг.





CASE 01

Намхан хамар


Намхан хамрын хувьд өөрийн мөгөөрс, дермис зэрэг эдийг ашиглан хамрын үзүүрийн хэлбэр, өндөрт тохируулан хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд хавирганы мөгөөрс ашиглан  илүү өндөр, тод хамрын нурууны шугам бий болгох боломжтой.

Before

After 1M




CASE 02

Овгор хамар


Хамрын овгор хэсгийг засаж, тэгшилсний дараа хамрын үзүүрийг зохистой өндөрт хэлбэржүүлнэ. Хэрэв хамрын нурууны өндөр хангалттай бол овгор хэсгийг тэгшилж хамрын үзүүр болон хамрын шугамыг тохируулна.

Before

After 3M





CASE 03

Бөөрөнхий, том үзүүртэй хамар


Хамрын дотор талаас зүсэлт хийж хамрын далавчны мөгөөрсийг нарийн хэлбэржүүлэн салангид байрласан мөгөөрсийг ойртуулан оёж бэхэлнэ. Бөөрөнхий хамрын хувьд хамрын нуруу өргөн байх нь элбэг тул шаардлагатай гэж үзвэл хамрын ясны засалтай хавсарч хийснээр илүү нарийн, цэвэрхэн хамрын хэлбэрт оруулах боломжтой

Before

After 3M





CASE 04

Муруй хамар


Хамрын гадагш товойсон хэсгийг дотогш, дотогш орсон хэсгийг гадагш тэгшлэн хамрын нуруу болон үзүүрийг шулуун, тэнцвэртэй хэлбэрт оруулна

Before

After 3M





CASE 05

Өргөн хамар


Хамрын өргөнийг багасгах төрөл бүрийн ясны засах аргыг ашиглан хамрын өргөнийг нарийсган илүү тэгш, тод хамрын шугам бүрдүүлнэ

Before

After 3M





CASE 06

Дээш сөхөгдсөн хамар


Хамрын урт нь богино байдаг тул хамрын уртыг нэмэгдүүлэх мэс засал хийх хэрэгтэй бөгөөд хамрын далавчны мөгөөрс болон хамрын таславчийн мөгөөрс зэрэг өөрийн эдийг ашиглан хамрын үзүүрийг доош чиглэлд хэлбэржүүлж, амрын уртыг нэмэгдүүлнэ.

Before

After 3M


Гирин гоо сайхны эмнэлгийн имплантгүй хамрын мэс заслын процесс


Нүүрний харьцааг харгалзан хувь хүнд тохируулсан дизайн гаргаж, өвчтөний хүсэл, хэрэгцээг нарийвчлан тодорхойлох гүнзгий зөвлөгөө хийнэ. Олон жилийн туршлагатай гоо сайхны мэс заслын мэргэжилтний онцгой туршлагаар мэс заслыг гүйцэтгэнэ.


1

Сүүлийн үеийн 3D CT шинжилгээгээр
нарийвчилсан оношилгоо, төлөвлөлт хийнэ

2

Өөрийн эд болон нүүрний харьцааг харгалзан хувь хүнд тохирсон мэс заслын оношилгоо

3

Гоо сайхны мэс заслын мэргэжилтний онцгой туршлага, ноу-хаугаар мэс заслыг гүйцэтгэнэ