Гириний
Натурал хэрнээ чамин
хамрын мэс засал
Натурал төрх дээр чамин чанарыг нэмнэ
Гириний
Натурал хэрнээ чамин
хамрын мэс засал
Натурал төрх дээр чамин чанарыг нэмнэ
Үр дүнгээрээ баталдаг Гирин хамрын мэс засал
Нарийн деталийн ялгаа бол ур чадварын ялгаа
1 Нүүрний хэлбэрт тохируулан хамрын тулгуурын урт болон өнцгийг тохируулж, илүү зөв төрхийг бүтээнэ!
2 Хамгийн тохиромжтой хамар-уруулын өнцгөөр илүү натурал хэрнээ чамин харагдуулна!
3 Өргөн, хавтгай хамрын үзүүрийг ч яг тааруулан, мэс засал хийлгэсэн нь мэдэгдэхгүйгээр засна!
4 Хамрын үзүүр унжих шалтгааныг шийдэж, урт хугацаанд бат бөх хэлбэрийг хадгална!
Шаардлага өндөртэй
байх тусам
аюулгүй байдал
улам өндөр
Зөвлөгөө авахаас өмнө 3D CT оношилгоо
заавал хийлгэнэ
Гирин гоо сайхны эмнэлэг нь зөв, аюулгүй мэс заслын
төлөвлөгөө гаргахын тулд хэнийг ч алгасахгүйгээр
зөвөлгөөний өмнө 3D CT болон X-ray зураг авдаг.
I 3D CT болон X-ray ашигласан нарийн оношилгоо
I Хамрын доторх анатомийн бүтцийн шинжилгээ
I Хамрын таславчийн мурийлт, хамрын хөндийн үрэвсэл, хамрын доторх хэлбэрийн
гажиг зэрэг хамрын өвчлөлийг шалгах
I Хамрын ясны бүтцийг харгалзан үзэж, хувь хүнд тохирсон мэс заслын төлөвлөгөө гаргах
Хавирганы мөгөөрс шохойжилтын шинжилгээ
Заавал хийлгэх хэрэгтэй юу?
Гирин гоо сайхны эмнэлэг нь өөрийн хавирганы мөгөөрсийг ашиглахаас өмнө, X-ray шинжилгээгээр хавирганы мөгөөрсний хэмжээ болон шохойжилтын төлөв байдлыг шалгаж, мэс заслын явцад гарч болох шаардлагагүй зүсэлтээс урьдчилан сэргийлдэг.
Ердийн хавирганы мөгөөрсний X-ray зураг
Шохойжилт үүссэн өвчтөний хавирганы мөгөөрсний X-ray зураг
Аюулгүй байдлын стандарт! Гирин аюулгүй байдлын систем
Их сургуулийн эмнэлгийн түвшний аюулгүй байдлын систем
1 хүн, 1 мэс заслын систем
Мэс заслын явцыг шууд CCTV -ээр хянах систем
Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах эмчилгээний нарийн мэргэжлийн эмчийн бодит хяналт
Хамрын мэс засалын дараах анхаарах зүйлс
Асуулт: Хамрын мэс заслын дараа хэзээнээс нүдний шил зүүж болох вэ?
Мэс заслаас хойш 2 долоо хоногийн дараа мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж зүүж болох хэдий ч, хамрын яс бүрэн бэхжиж амжаагүй байдаг тул хамгийн багадаа 1 сарын дараа зүүх нь зүйтэй.
Асуулт: Эдгэрэх хугацаа болон өдөр тутмын амьдралдаа хэзээ шилжих вэ?
Мэс заслаас хойш 1 сарын хугацаанд хамрын яс болон мөгөөрс бүрэн бэхжиж амжаагүй байдаг тул хамартаа гадны цохилт авахаас маш сайн сэргийлж, толгойгоо бөхийлгөх эсвэл хатуу хоол идэхээс татгалзаарай. Мэс заслаас 1 долоо хоногийн дараа нүүрээ угаах, шүршүүрт орох зэргээр өдөр тутмын амьдралдаа шилжиж болно.
Асуулт: Мэс заслын дараа архи, тамхи хэзээнээс хэрэглэж болох вэ?
Архи болон тамхи нь үрэвсэл үүсгэх өндөр эрсдэлтэй тул мэс заслаас хойш 1 сарын хугацаанд хатуу хориглоно.
Асуулт: Хамрын мэс заслын дараа хаван болон өвдөлтийг намдаах арга юу вэ?
Мэс заслын дараах эхний 3 хоногт хаван болон хөхрөлт ихсэж болзошгүй тул хүйтэн жин тавих болон хөнгөн алхах нь хаван буулгахад тустай.